Хятадын эрчим хүчний хямрал даамжирч байна
Хятадын зүүн хойд нутагт нүүрлэсэн эрчим хүчний хямрал "эрчим хүчний өлсгөлөн" болно гэж шинжээчид үзэж байгаа талаар ЭКД мэдээлжээ.
Хятадын зүүн хойд нутагт нүүрлэсэн эрчим хүчний хямрал "эрчим хүчний өлсгөлөн" болно гэж шинжээчид үзэж байгаа талаар ЭКД мэдээлжээ.
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүний өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Барилга хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнэ ханшийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна.
Нобелийн ээлжит долоо хоног даваа гарагт эдийн засгийн салбарын шагналтныг зарласнаар өндөрлөлөө.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1566 хүнээс халдвар илэрсэн байна. Тэдний 1107 нь Улаанбаатарт, 459 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн энэ хугацаанд халдварын улмаас 20-80 насны 15 хүн нас барлаа.
Хятадын Шаньси мужид үерийн гамшиг тохиосны улмаас мужийн 1,8 сая хүн орон гэрээ орхихоос аргагүй болжээ.
Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, нас баралтын тоо буурахгүй байгаа энэ үед цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижил түвшинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд бүхий л нөөц бололцоогоо гарган ажиллах шаардлагатай байна. Нэгдсэн шуурхай штаб мэдээллийн менежмент, нөөцийн менежментийг оновчтой гаргаж ажиллана. Бараа материалын нөөцийг бодитоор тооцоолохоос гадна эрүүл мэндийн салбарын нөөцийг анхаарах хэрэгтэй” гэлээ.
Өчигдөр буюу 10 дугаар сарын 11-нд нийслэлийн хэмжээнд I тунд 96, II тунд 205, нэмэлт сэргээх тунд 2223, нийт 2524 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2930 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.213 (75.6 хувь), 16-17 насны 26.385 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Хятадын Шинжлэх ухааны академийн Сэтгэл судлалын хүрээлэнгийн сүүлийн үед гаргасан тайлангаар, Хятадын өсвөр насны хүүхдүүдийн 24,6 хувь нь их бага хэмжээгээр сэтгэл гутралд өртсөн байдаг аж.
Өглөө эхний цагтаа амжиж очихын тулд гэрээсээ эрт гарна. Эхний автобусанд амжиж суух ёстой. Нэг өглөө заншил ёсоор эхний автобусандаа суулаа. Хүн ихтэй. Суудлын бариул олж авбал аз. Ингээд хоёр буудал явлаа. Хүн ихтэй байсан учир шахцалдаж байсан. Өөрөөр хэлбэл, нэг нэгнийхээ биед хүрэхээс өөр аргагүй. Харин удалгүй араас нэг хүн хэт их шахаж, чихэн дээр амьсгаадаж, миний биед хамаагүй хүрч эхлэв. Эхэндээ “ямар их шахаж байна аа, хүн ихтэй автобус ийм тэнэг шдээ. Сургуультайгаа ойрхон байх байсан юм” зэрэг зүйлс бодож явсан. Гэтэл улам л шахаад байв. Тэвчилгүй эргээд харав. Дунд эргэм насны залуу харагдана. “Яасан их шахдаг юм бэ” гэж хэлэхэд тэрбээр, “хүн их байхад шахахгүй яах юм” гэж хариулав. Үнэндээ далимдуулж, өөрийн дур хүслээ хангаж явааг нь түүн рүү эргэж харахдаа ойлгосон юм. Ингээд дараагийн автобусны буудал дээр буув. Маш их айсан.
Судалгааны байгууллагуудын таамаглалаар, дэлхийн эдийн засаг сэргэх хандлагатай байгаа ч хөгжиж буй орнууд, бүс нутгууд хөгжлөөс ихээхэн хоцорч байгаа гэнэ.
АНУ-д хөнгөн моторт онгоц сүйрсний улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн талаар BBC агентлаг дамжуулжээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлнэ.
Shanghai East Asia Futures компанийн шинжээчдийн үзэж байгаагаар цахилгаан эрчим хүчний үнэ өссөний улмаас төмөрлөгийн үйлдвэрүүд дундаас никель болон цайр үйлдвэрлэлийн компаниуд илүүтэй эрсдэлтэй нүүр тулах аж.
Хууль санаачилсан гэж нэрээ хавчуулахдаа хуулийн төслөө сөхөж харахгүй бол эрхэм гишүүний нэр нүүрээ шороотой хутгах нь цаг хугацааны л асуудал гэдгийг энэ удаагийн тохиолдол хангалттай харууллаа.
Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим "Мазда" маркийн автомашиныг 14 настай "Б" нь жолоодож 15 настай "О", 14 настай "Т", 13 настай "Б" нар зорчиж явжээ. Улмаар зам тээврийн осол гаргаж, уг автомашиныг жолоодож явсан 14 настай "Б" гэмтжээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 21 баг, суурин 49 цэгт 77 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.