СЕХ: Хэнтийд 10.1 хувь, Сонгинохайрханд 13 хувийн ирцтэй байна
“12.00 цагийн байдлаар УИХ-ын нөхөн сонгуулийн Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн сонгогчдын ирц 5575 сонгогч буюу 10.1 хувь нь саналаа өгөөд байна. Харин СХД-ийн 28 дугаар тойрогт 14857 сонгогч буюу 13 хувь нь саналаа өгсөн. Сонгуулийн үйл ажиллагаа хэвийн зохион байгуулагдаж байна"



















