Н.Алтанхуяг: Ө.Энхтүвшин сайдыг хоёр гараа өргөн дэмжиж байна
АБГББХ-ны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаадын 24 улсад суух Элчин сайд нарын томилгоог хэлэлцлээ.
АБГББХ-ны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаадын 24 улсад суух Элчин сайд нарын томилгоог хэлэлцлээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дууслаа. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ жилийн үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. ЭМЯ болон УОК-оос гаргасан дүгнэлтээр энэ удаад үндэсний их баяр наадмыг зохион байгуулбал 12 мянган хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй байна. Улмаар гурван мянга орчим хүн халдвар авах магадлалтай байна гэсэн тооцоолол гаргасан. Иймд УОК-ын хуралдаанаар баяр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд оруулсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг саналыг дэмжиж, баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Баяр наадмыг нэг жилээр хойшлуулахтай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна.
Цар тахлыг устгах гол үүргийг гүйцэтгэж байгаа эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэхийг шаардаж Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт албан "ШААРДЛАГА"-ын хариугаа хүлээн Сүхбаатарын талбайд сууж байна. Тодруулбал, Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос эмч нарын цалин урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардсан.
Үндэсний баяр наадмыг хойшлуулах тухай УОК-ын саналыг Засгийн газар дэмжлээ.
Эрүүл мэндийн яамнаас халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.02/ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 441 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 2 038 128 хүн, хоёрдугаар тунд 1 750 266 хүн хамрагдсан байна. Мөн 2669 жирэмсэн эмэгтэйг, 12-15 насны 56 628 хүүхдийг вакцинд хамруулжээ. Өнөөдрийн байдлаар 800 гаруй жирэмсэн эмэгтэй, 2900 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 56-83 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 592 болж байна.
Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр (иений хөнгөлөлттэй зээл) барьж байгуулсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ашиглалтад орж, нээлтийн ажиллагаагаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд анхны нислэгийг Улаанбаатар-Токиогийн чиглэлд МИАТ ХК үйлдэх юм.
"Сүүлийн 24 цагийн хугацаанд 9485 сорьцод шинжилгээ хийснээс 2376 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 120 339 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1494 нь Улаанбаатар хотод, 877 нь орон нутагт, 5 эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2170 хүн эдгэрлээ. Коронавирусийн халдварын улмаас 14 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 592 болж байна" гэж мэдээллээ.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд энэ сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна.
"Жаст" группын захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Улсын дээд шүүхэд товлогдсон.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Тус хуралдаанаар УОК-ын саналуудыг хэлэлцэж буй. УОК-оос коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний баяр наадмыг хойшлуулах саналыг гаргаад буй. Тэгвэл УОК-ын энэ саналыг Засгийн газар дэмжиж, наадмын нэг жилээр хойшлууллаа.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2231 (18.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 16.188 (16 хувь), 16-17 насны 14.272 (42.1 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
Цагдаагийн албан хаагчид энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14 609 зөрчлийг илрүүлжээ. Үүний 6 355 нийслэлд, 8 254 орон нутагт бүртгэгдсэн байна.
2021 оны 1-р сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Үүний хүрээнд “Банкийг хувьцаат компанийн хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-д зааснаар системийн нөлөө бүхий банкнууд Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө боловсруулан 2021 оны 7-р сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэн хянуулах үүрэгтэй.
Тэд өглөөнөөс үдэш хүртэл хотын гудамж талбайг цэвэрлэдэг. Харин энэ удаа уяачдын морины морины хомоол, шээсийг цэвэрлэх ажилтай боллоо.
УОК-оос Үндэсний баяр наадмыг хойшлуулах саналыг гаргаж, Засгийн газар яг одоо яг асуудлыг хэлэлцэж байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 388 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14,897 иргэн байна. Үүнээс нийслэлд 50 эмнэлэгт 6594, тусгаарлан ажиглах 23 байранд 960 иргэн байгаа юм.
Коронавирус цар тахлын энэ үед иргэд шинжилгээ өгөх цаг болон шинжилгээний хариугаа авдаг Eruul.gerege.mn систем төлбөрийн асуудлаас үүдэн ажиллахгүй болсон талаар өмнө бид мэдээлсэн.
МИАТ ТӨХК-ийн Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ7132 дугаарт ачаа тээврийн нислэг өчигдөр 23:55 цагт Буянт-Ухаа ОУНБ-д газардлаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод 25 суурин цэгт 40 багийн 288 эмч, ажилтан ажиллаж, 13815 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.