ВИДЕО: Эмнэлгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлнө
“Энэрэл” эмнэлгийн гадна иргэн нас барсан асуудалд хариуцлагагүй хандаж, яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг шуурхай удирдлагаар хангаж ажиллаагүй НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авахаар боллоо.



















