Нийслэлд барилга барихыг хориглосон 67 байршил бий
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянгол дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр эхлээд төмөр замын байгууллагын санхүүжилтээр байгуулагдаж буй "Төмөр замчдын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн"-ийн ажлын явцтай танилцлаа. Нийт 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тус ажилд энэ жил 400 сая төгрөг зарцуулж, газар шороо, ногоон байгууламжийн тохижилт хийх юм байна.
















