"Дашваанжил" ХХК-ийн хийн түлш ачсан автомашин шатжээ
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 3 дугаар багийн “Арангатын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 68 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлага 2021.04.02-ны өдрийн 17:55 цагт Онцгой байдлын албанд иржээ.



















