Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлахад 150 тэрбум шаардлагатай
НИТХ-ын ээлжит бус XX хуралдаанаар нийслэлийн төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголыг хоёр үе шаттай хэлэлцэх юм. Нийслэл энэ онд багтаан 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм.

















