Багаар нь сонгоод ядуурсан Монгол
УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа эхэлж, хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ “гоё” нэр дэвшигчид, “сайхан” үгсээр дүүрчээ. Унтаж байсан “баатрууд” гэнэт сэрж, Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний сайн сайхны төлөө амиа өгөхөөс буцахгүй хэмээн амалж байна.



















