ЭМЯ: БНСУ-д найман монгол иргэн коронавирусийн халдвар авчээ
БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт ажиллаж амьдардаг манай улсын найман иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол найман хүн гэрийн тусгаарлалтад байна. Монгол иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна.

















