Н.Төгсцогт маргааш тулалдана
Олимп дэлхийн дэд аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Н.Төгсцогт WBC холбооны аваргын бүсийн төлөө дахин хүч үзэхийн тулд ням гаригт Кобиа Бридиг ялах учиртай билээ. Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, “King Tug” хочит Н.Төгсцогт энэ оны эхээр мэргэжлийн боксын рингэн дээр 12 дахь тулаанаа хийсэн билээ. Тэрбээр WBC холбооны аварга Гари Расселлтай 12 раундын турш тулалдаж, мэргэжлийн бокст анхны ялагдлаа хүлээсэн.

















