Малын сэг зэм устгахаар 120 гаруй цэрэг орон нутгийг зорьжээ
Тавдугаар сарын 1 гэхэд бүх хорогдсон малын зэг сэмийг устгаж цэвэрлэх, ариутгах ажлыг хийхийг Шарад сайд үүрэг болгосон билээ. Тэгвэл УОК-ын шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүссэн цас зудын гамшиг, ослын хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр болсон байна.










