Хаврын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэх хуулиуд
Энэ парламентын хаврын ээлжит отгон чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Отгон чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд шил шилээ даран хүлээгдэж байгаа. Юуны түрүүн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоож, эдийн засаг хүндэрч, улс орнууд тус тусын арга хэмжээг авсаар байна. Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээг боловсруулж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа.


















