Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!
Оюутолгойн гэрээг магтахаасаа муулдаг хүн олон. Тэр гэрээг байгуулсан Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр л магтаж, хамгаалдаг. Харин бусад нь “…Муу гэрээ болсон” гэдэг юм. Үнэхээр ч монголчууд бид ордоо ашиглуулж, хувь эзэмшдэг атлаа тэрбум тэрбум ам.долларын өр төлөөд суудаг болсон.



















