Бүсчилнэ гэдэг цэгцэлнэ гэсэн үг
Монголчууд үгийн утга, агуулга хөөж, тайлбарлах, ойлгох дуртай хүмүүс. Сүүлийн үед улс төрийн хүрээнд бүсчлэн хөгжүүлэх асуудал нэлээд яригдаж байна. Бүсчлэн гэдэг үгийн язгуурыг монгол хэлний тайлбарт нь “бүс” гэжээ. Бүс нь монголчуудын үндэсний хувцасны нэг хэсэг.


















