БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорьжээ
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байсан Ж.Сүхээг яллагдагчаар тооцон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулжээ.



















