Н.Батсуурь сүмо бөхөөр дэлхийн аварга болов
Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ энэ сарын 12-13-нд Японы Осака хотноо болж, Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын начин Б.Цэдэнсодном тэргүүтэй манай бөхчүүд зодоглов. Тэмцээний үнэмлэхүй жинд аварга Н.Батсуурь барилдсан бөгөөд шувтаргын барилдаанд Японы бөхийг ялснаар дэлхийн аварга цолд хүрчээ.


















