Цэцийн дунд суудлын хуралдаан болно
Энэ сарын 20-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ.

















