“Яараад яахав дээ” аяны хүрээнд зам тээврийн гэмт хэрэг 63.9 хувиар буурчээ
Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Тээврийн цагдаагийн албаны дарга, удирдлагаас нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, замын цагдаагийн тасаг, хэсгийн дарга, алба хаагч нарт мэдээлэл, ажлын чиглэл өгөх зорилгоор “Цахим хурал”-ыг зохион байгуулж ажилласан. Мөн нэгдсэн арга хэмжээ эхлээд 1 сар өнгөрсөнтэй холбогдуулан тус хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг танилцуулах арга хэмжээний чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр ажлын чиглэл өгөх зорилгоор нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчдыг хамруулсан “Цахим хурал”-ыг зохион байгуулахаар харьяа нэгжүүдэд мэдээлэл ажлын чиглэлийн хамт хүргүүлсэн.



















