Голуудын усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 06 дугаар сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны зүүн болон төвийн нутгаар үргэлжлэн орсон хур борооноос шалтгаалан зарим голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.



















