Булган аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлжээ
Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байгаатай холбоотойгоор аймгийн засаг даргад зөвлөмж хүргүүлсэн байна.


















