“Эко Алтан Заамар”-ын лицензийг яагаад цуцлахгүй байна вэ?
Төв аймгийн Хайлааст багийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан “Эко Алтан Заамар” компанийн буруутай үйлдлээс болж дөрвөн хүний алтан амь хохирч нийгэмд шуугиан болж олны анхаарал тэр зүгт хандаж байлаа. Гэвч уг компанийн үйл ажиллагаа цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Уг нь дөрвөн хүний амь авсан энэ уурхайн лицензийг шууд л цуцлах ёстой баймаар. Байдлыг ажиглаж байхад үгүй бололтой.



















