М.Сономпилд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаав
Нийслэлийн прокурорын газраас М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.



















