Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын ажилтнууд өнөөдөр /2019.02.18/ Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээдийн биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг илрүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр сая орчим төгрөгийн үнэ бүхий мансууруулах бодис болох “мөс” илрүүлж, тус боомтын хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж эхэлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Г.Сүрэн
Уншиж байна |