Хүчирхийлэл үйлдсэн туслах багшид ёсзүйн хариуцлага хүлээлгэнэ гэв
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Камерын өнгөрсөн хугацааны бичлэгүүдийг шүүж, олон нийтэд мэдээлнэ. Мөн туслах багш нарыг 45 хоногийн хугацаанд цахимаар бэлдсэний хор уршиг гарч байна. Бид тогтолцоогоор нь асуудлыг харж, шинэчлэлийг хийх шаардлагатай. Багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд анхаарч, удирдлагуудын ур чадварыг дээшлүүлнэ. Тухайн багш үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн салбарын хувьд ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ" гэжээ.












