НОБГ: Гурван давхар байшин бүхэлдээ шатсан, гал бүрэн унтраагүй
НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан галын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Галыг унтраахаар 6 ангийн 29 автомашин 90 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Гал бүхэлдээ тархаж шатсан. Давхар бүрт шатах материал ихтэй. Одоо ч хүн орох боломжгүй ажиллаж байна. Хайгуулын ажиллагаа дуусаагүй байна. Манай дөрвөн албан хаагч галын хайгуул хийхээр орсон 3 нь гарч ирсэн. Мөн ажиллаж байсан хоёр алба хаагч хөнгөн бэртэл аваад эмнэлэг рүү явсан.












