О.Лхагвацэдэн: Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар бүртгэнэ
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж байгаа "Буянт ухаа-II" хорооллын хоёрдугаар ээлж буюу 972 айлын орон сууц 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Уг сууцны барилгын явц болоод тус орон сууцад хамрагдах иргэдэд ямар шалгуур нөхцөл тавигдах, хэзээнээс иргэдийн материалыг авах талаар БХБЯ-ын Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнгээс тодрууллаа.


















