Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадын компанид газар эзэмшүүлсэн асуудлыг яаралтай шалгах чиглэл өглөө
Монгол Улс төрийн байгуулламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал, түүнийг сахин хамгаалах нь Монгол төрийн үндсэн үүрэг, Үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.



















