Монголын залуу жүдочид олон улсын тэмцээнээс иж бүрэн медаль хүртлээ
ОХУ-ын Эрхүү хотод жүдо бөхийн U20 насны ангиллын залуучуудын олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнээс манай улсын тамирчид нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, гурван тамирчин шагналт тавдугаар байрт шалгарчээ.



















