Илон Маскийн компани тархинд чип суулгах туршилтад оролцох хүмүүсийг хайж байна
Neuralink компани хэдэн удаагийн бүтэлгүй оролдлогын даара энэ оны тавдугаар сард АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газраас тархинд суулгах чипийн эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрөл авсан юм. Энэ компанийнхан анхлаад 10 хүнд чип суулгах зөвшөөрөл авсан ч одоо чухам хичнээн хүнийг сайн дурын оролцогчоор авах талаарх мэдээлэл гараагүй байна.