Ханжоу-2022: Монголын тамирчид 20 дугаар байрт жагслаа
Энэ удаагийн Азийн пара наадамд манай улсын 68 тамирчин 14 спортын төрөлд хүч чадал, авхаалж самбаагаа сорьсон билээ. Нийт 44 орны баг тамирчид өрсөлдсөн тус наадамд монголчууд хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 20 дугаар байрт эрэмбэлэгдэв.


















