БНХАУ-ын эрдэмтэд салбарт нь хамааралгүй сэдвээр олны өмнө үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болжээ
Хятадын Шинжлэх ухааны академи сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа журмаа өөрчилж байгаа нь энэ юм. Хятадад академич цол нь эрдмийн хамгийн дээд зэрэг цол. Энэ улсын ШУА нь дэлхийд томоохонд тооцогддог судалгааны байгууллага бөгөөд ШУА-ийн бүрэлдэхүүнд 100 хүрээлэн, гурван их сургууль, 69 мянган ажилтан, 79 мянган аспирант багтдаг аж.