Израилын арми сургуулийн барилгад цохилт өгсний улмаас 30 гаруй хүн амиа алджээ
Газын зурвасын хойд хэсэгт байх, НҮБ-ын Палестин дүрвэгчдэд туслах Ойрх Дорнодын агентлагийн сургуулийн барилга Израилын армийн пуужингийн цохилтод өртжээ. Энэ цохилтын улмаас 30 гаруй хүн амиа алдсан гэж Al Mayadeen суваг мэдээлсэн байна.



















