Америкийн цэргийн алба хаагч Хятадад нууц мэдээлэл дамжуулжээ
Вэньхэн Жаог нууц мэдээлэл дамжуулсны төлөө хэрэг үүсгэн, шүүх хурлаар оруулахаар зэхэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад тэрбээр гэм буруугаа хүлээсэн байна. Цаашлаад шүүхээс Жаог гэм буруутай гэж үзвэл улсын нууц задруулсных нь төлөө 20 хүртэлх жилийн хорих ял оноох аж.



















