Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр /2023.10.11/ тохиож байна. Энэ өдрийн хүрээнд охид, эмэгтэйчүүд, хүний эрхийн төлөө тэмцэгч, хуульчид, сэтгэлзүйчид нэгдэж төв талбайд 12:00 цагаас тайван жагсаал зохион байгуулж буй. Тус жагсаалын үеэр хүүхдийн эрх, тэр дундаа охидын эрх зөрчигдөхөөс сэргийлж уриалга үгнүүдийн хүн бүр барьж зогсчээ. Энэхүү жагсаалын дараагаар хөвгүүдийн эрхийн төлөө ч хүний эрхийн төлөө нэгдэх хүсэлтэй хүн бүхэнтэй хамтарч уриалга, нөлөөллийн ажлуудыг хийж байлаа. Тайван жагсаалд ирсэн эцэг эхчүүд өөрсдийн байр суурь болон ямар шийдэлд хүргэхийг хүсч буй талаараа хуваалцав.