Газын эмнэлэгт цохилт өгсөн хэргийг АНУ, Британи мөрдөн шалгана
Энэ хэргийн дараа олон улсын төрийн тэргүүнүүд мэдэгдэл хийж, цохилтыг буруушааж байлаа. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Газын зурвас дахь эмнэлэгт цохилт өгсөн хэргийг мөрдөн шалгах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүний өгүүлснээр АНУ болсон хэрэгтэй холбоотой мэдээллийг цуглуулж эхэлсэн байна. Мөн Их Британи ч холбоотнуудынхаа хамтаар болсон хэргийг мөрдөн шалгана хэмээн мэдэгдсэн байна.


















