Тимоти Шаламе, Кайли Женнер нар үерхлээ батлав
Холливулын алдарт жүжигчин Тимоти Шаламе болон тэрбумтан бүсгүй Кайли Женнер нар үерхэж байгаа гэсэн цуу яриа цахим орчинд тархаад байсан. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Лос-Анжелес дахь SoFi цэнгэлдэх хүрээлэнд 42 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж буй Бейонсегийн тоглолтыг хамтдаа үзэж, дотно байгаа бичлэг цацагдсанаар тэдний харилцаа ил болсныг батлаад байна.

















