Ерэн настай уулчин Фүжи уулын оргилд тэргэнцэртэйгээр гарчээ
Өдгөө 90 настай Юичиро Миура 3776 метрийн өндөртэй Фужи уулын оргил руу тэргэнцэртэйгээр гарчээ. Тэрбээр гурван өдрийн туршид авирсан байна. Тусгай тоноглогдсон уулчны тэргэнцрээр үүр хаяарахад авирч эхлэн, бусад уулчдын тусламжтайгаар Фүжи уулын оргилд хүрчээ.


















