Tech is open…
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ “ICT Expo 2023” энэ сарын 09-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ “ICT Expo 2023” энэ сарын 09-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Катарын шейх Жасим бен Хамад Аль-Тани Английн "Манчестер Юнайтед" хөлбөмбөгийн клубийг худалдан авах тав дахь буюу эцсийн мэдүүлгээ энэ долоо хоногт илгээжээ. Энэ талаар The Guardian мэдээлсэн байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар удирдаж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэллээ.
Оросын хэрэглэгчид ихээхэн сонгодог, Туркийн Denizbank Оросын иргэдэд зориулж үйлчилгээний шинэ нөхцөл нэвтрүүлжээ. Энэ талаар The Moscow Times сонин мэдээлсэн байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газарт зугаалж явсан 20 хүүхдийн нэг нь Орхон голын усанд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Украины эсрэг нэг фронт дээр дайтаж байгаа Оросын Зэвсэгт хүчин болон Оросын хөлсний цэргийн компани болох "Вагнер"-ын хооронд сөргөлдөх тохиолдол нэг бус удаа гарч байсан. Харин сүүлд, Оросын Зэвсэгт хүчний дэд хурандаа Роман Винивитинийг Вагнер компанийн дайчид баривчилсан нь ихээхэн дуулиан тарьж байна.
Баасан гарагийн мэнд. Урин цаг иржээ. Улсын нийслэл Улаанбаатар хотод шинэ ажлын өдөр эхэллээ. Өнөө өглөө иргэд илүү тайван байж, автобусандаа амжиж, багтаж сууж харагдана. Мөн өглөөний агаарт зарим иргэд ажилдаа алхаж явна. Зуны сайхан цаг ирж хүүхэд багачууд амарч, хичээлээ хийхээс гадна чөлөөт цагаа өнгөрүүлэх цаг зав гарч ирлээ. Тиймээс зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх болон өөрт зөв дадал зуршил суулгах боломжтой санаануудыг хүргэж байна.
Онцгой байдлын алба хаагчид нэр хаяг тодорхойгүй цогцсыг ус цуглуулах худгаас гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Хип-хоп урлагийн хамгийн нөлөө бүхий, алдартай уран бүтээлчдийн нэг Тупак Шакур таалал төгссөнөөсөө хойш 26 жилийн дараа Холливудын Алдрын гудамжинд одтой болжээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
Тухайн хэргийн мөрдөн байцаалтыг яллагдагч С.Эрдэнийг оргон зайлсан, улсын хил нэвтрэн гарсан гэх үндэслэлээр түдгэлзүүсэн байсныг прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээжээ.
Эрдэнэт үйлдвэр 2023 онд 1000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөжээ. Тухайлбал, энэ сарын 8-нд буюу өчигдөр хоёр худалдан авалт хийхээр тендер зарласан байна.
Бадашхан мужийн захирагчийн орлогч байсан Нисах Ахмад Ахмади зургадугаар сарын зургааны өдөр автомашин нь дэлбэрсний улмаас амиа алдсан байна. Энэ халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядах бүлэглэл өөр дээрээ авсан бол зургадугаар сарын найманд, Ахмадиг оршуулах ёслолын үеэр гарсан дэлбэрэлтийн хариуцлагыг аль нэг байгууллага өөр дээрээ хүлээгээгүй аж.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Үүний зэрэгцээ, Германы Bild сэтгүүлийн цэргийн тоймч Юлиан Рёпке Запорожье мужид Украины Зэвсэгт хүчний давшилт эхэлсэн гэдгийг батлаж байгаа юм. Тэрбээр байлдааны үйл ажиллагаа өрнөж буй бүс нутгаас авсан гэрэл зураг болон дүрс бичлэг дээр үндэслэн дүгнэлт гаргажээ. Цэргийн тоймчийн өгүүлснээр Орехов бүсээс Пологи, Токъмак, Васильевка, Мелитополь хотууд руу цохилт өгсөн байна.
Зургадугаар сарын зургааны өдөр Украины Херсон мужийн нутагт байх Каховкын усан цахилгаан станцын далан нурж, энэ бүс нутаг усанд автсанаар хүн амьдрах нөхцөлгүй болсон. Улмаар Херсон дахь суурьшлын бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм. Харин энэ үеэр Оросын цэргүүд иргэд рүү буудсан гэж Украины тал мэдээлснийг DW агентлаг дамжуулжээ.
Хятадын Хэнань мужийн 13 настай охин эцэг эхийнхээ 449 500 юань буюу 64 мянган доллартай тэнцэх хадгаламжийг гар утасны тоглоомд үрж дуусчээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжууллаа.
Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд хойрго хандаж, үл тоов.
Техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшлийн энэ үед мэдээллийн технологийн салбар дахь боловсон хүчний нөөцийг дэмжих, онолын мэдлэгийг практиктай хослуулан, ирээдүйд ажиллах салбараа биечлэн таньж мэдэх боломж олгох зорилготой “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг ХААН Банкнаас жил бүр зарладаг билээ.
АНУ-ын Флорида мужийн оршин суугч 41 настай Альтовиза Моррис хоёр сарын дотор хоёр удаа лото тоглоод, хоёулангаас нь сая доллар хожсон талаар UPI мэдээлжээ.