Хятадад болсон үзэсгэлэнгийн үеэр камиказе дрон танилцуулжээ
2023-10-06

Хятадын Сычуань мужийн Мяньян хотод зохион байгуулагдаж буй үзэсгэлэн дээр 300 гаруй төрлийн нисэгчгүй нисэх аппаратыг танилцуулжээ. Тэдгээрийн дунд камиказе дрон багтаж байгаа талаар SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, үзэсгэлэнгийн үеэр дэвшилтэт технологиор бүтээсэн олон дрон танилцуулсны дотор 174 км/цаг хүртэлх хурд авах чадвартай камиказе дрон багтаж байгаа гэнэ. Энэ дрон 30 минут хүртэлх хугацаагаар нисэж, 500грамм хүртэлх жинтэй тэсрэх бодис тээвэрлэх чадвартай аж. Камиказе дрон 1,8 кг жинтэй, дөрвөн дрон багтах үүргэвчийн хамт цэргийн хэрэгцээнд нийлүүлэгдэх аж. 

 

Түүнчлэн Хятадын Ардын армийн инженерүүд далавчны нийт урт 20 метр байх олон зориулалтын дрон таницлуулсан байна. Энэ дроныг одоо Тайвань орчимд эргүүл хийх зорилгоор армийнхан ашигладаг аж. Дрон 35 цаг хүртэлх хугацаагаар ажиллах чадвартай гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин