Д.Эрдэнэбилэгийг Монголд ирсэн даруйд нь цагдан хорих шийдвэр гарлаа
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгон, уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.



















