WP: 2025 он гэхэд ОХУ 6000 гаруй камиказе дрон үйлдвэрлэхээр төлөвлөж байна
ОХУ камиказе дрон үйлдвэрлэхэд саад болж буй өөр нэг асуудал нь дрон боловсруулалтын гол салбаруудын шинжээчид хангалтгүй байгаатай холбоотой гэнэ. Тиймээс "Алабуга" -ын олон ажилтан шаардлагатай туршлага олж авахын тулд Ираны дроны үйлдвэр рүү явжээ. 2023 оны хаврын сүүл гэхэд үйлдвэрийн 200 ажилтан, 100 оюутан Ираны үйлдвэрүүд дээр сургалтад хамрагдсан байна. Түүнчлэн, дрон үйлдвэрлэх төсөлд дайчлагдсан ажилтнуудыг ажлаас гарахад үйлдвэрийн удирдлага саад болж, паспортыг нь хурааж, ажлаас халагдахаар бол удирдлагаас зөвшөөрөл авахыг шаардаж байгаа гэнэ.



















