Канадын түймрийн утаа Их Британи, Ирландад хүрчээ
Канадад тавдугаар сарын сүүлээр тус улсын шинэ үеийн түүхэн дэх хамгийн их нүүлгэн шилжүүлэлтийг хийж, ойн түймрийн улмаас 18 мянган хүнийг нүүлгэж байлаа. Харин зургадугаар сарын эхээр 30 мянган хүнийг байгалийн гамшгийн бүсээс нүүлгэж байв. Энэ үед Канадын түймрийн утаа Нью-Йоркийг бүрэж байсан юм.



















