Долоодугаар сард баруун болон говийн нутгаар халуун, хур тунадас багатай байна
Долоодугаар сард баруун болон говийн бүс нутгийн ихэнх хэсгээр агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байгаатай холбоотой хэт халалт болж, хуурайшилт их байх тул нийт малчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс нарших гэх мэт халуунаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.


















