Мексикийн хотын дарга матартай гэрлэжээ
Хотын дарга матартай гэрлэсэн нь "солиорсон", эсвэл "онцгойрох" гэсэн үйлдэлтэй огтхон ч холбоогүй аж. Энэ нь Сан-Педро-Уамелула хотод XVIII зуунаас хойш хадгалагдан үлдсэн заншил юм байна. Жил бүр энэ хотод хотын дарга эмэгчин матартай гэрлэх бэлгэдэл хурим болдог гэнэ. Эмэгчин матар байгаль эхийг бэлгэддэг бөгөөд тухайн хотын дарга матартай гэрлэснээр хүн дээд тэнгэртэй нэгдэж, нутаг орон элбэг хангалуун байна гэж үздэг аж.


















