Учир битүүлгээр амиа алдсан эмчийн цогцост дахин шинжилгээ хийхээр долоон шинжээч томилжээ
Өнгөрсөн онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байрлах Хашуу шивэрт гэдэг амралтын газар Нүүр ам гажиг заслын зөвлөх эмч Г.Ганжаргал учир битүүлгээр амь насаа алдсан. Түүнийг өндрөөс унасан хэмээн хэргийг хаахаар болсон талаар ар гэрийхэн нь өчигдөр мэдээлэл хийсэн.



















