Унаач хүүхэд нь гэмтсэн уяачийн МОРЬ УЯХ эрхийг хасжээ
Баянхонгор аймгийн Прокурорын газраас тус аймгийн Хүрээмарал сумын иргэн "Ц” гэгч бага насны 12 настай "Д” гэх хүүхдээр өөрийн морийг хөлслүүлэх явцад "Д” нь мориноос унаж хэвлийн битүү гэмтэл, бөөрний язрал бүхий хүнд гэмтэл биедээ авсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.


















