Хараа голын гүүр нурж, ЗИЛ-131 машин унажээ
Хэнтийн нуруунаас эхтэй голууд үргэлжлэн орсон борооны улмаас эргээ даван үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна. Тухайлбал Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай , Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Хэрлэн зэрэг голууд хүчтэй үерлэж байна.



















