"Ажлыг нь булаасан" техникүүдийг Кенийн цай хураагчид эвджээ
Кенийн цай үйлдвэрлэгчид ширүүн эсэргүүцэлтэй нүүр тулгарч, гар аргаар цай хураадаг байдлыг механикжуулахын тулд авсан шинэ машинуудаа байнга сүйтгүүлж байгаа гэнэ. Компаниуд зардлаа бууруулахын тулд ургац хураалтдаа машин ашиглах болсноор цайны ургамал хурааж амин зуулгаа залгуулдаг ажилчдад хүнд цохилт болж, улмаар цай хураагчид машин техникийг эвдэх болсон талаар Америкийн Semafor сонин мэдээлжээ.


















