Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөл өмгөөлөгчөөсөө татгалзаж, шүүх хурал хойшиллоо
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутад эхлэхээр товлосон.



















