ОХУ-аас дүрвэсэн нисгэгчид орогнол олгох эсэх асуудлыг Литва хэлэлцэнэ
Оросын цэргийн нисгэгч Украины эсрэг дайнд оролцохоос татгалзаж, Европын холбоо руу дүрвэжээ. Одоо Литва улсын эрх баригчид түүнд орогнол олгох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд эцсийн шийд гарах хүртэл Литвад үлдэхийг зөвшөөрсөн талаар DW мэдээлсэн байна.



















